1886 онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын эмийн санч доктор Жон С.Пембертон хэд хэдэн онцгой түүхий эдийг сонгон нэгэн төрлийн амтлаг сиропыг бүтээсэн нь өнөөдрийн бидний мэдэх сэнгэнэсэн, сэтгэл сэргээм “Кока-Кола” ундаа бий болох эхний алхам болсон юм. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг Кока-Кола Компани нь дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч билээ.
Ус, сахар, хийжүүлэгч (нүүрсхүчлийн хий 290), Хүнсний будагч (150d), Хүчиллэг зохицуулагч (338), Кофеин, амт үнэр оруулагч
Coke No sugar нь 2005 онд анх зах зээл дээр танилцуулагдсан бөгөөд 2007 онд Кока-Кола компанийн 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм. Coca-Cola No sugar нь танд жинхэнэ Coca-Cola-ийн амтаараа гайхамшигтай эрч хүчийг мэдрүүлэх бөгөөд элсэн чихэр огт агуулаагүйгээрээ онцлог юм.
Ус, нүүрсхүчлийн хий (290), хүнсний будагч (150D), хүчиллэг зохицуулагч (338,331), чихэрлэг амт оруулагч (951,950,955), , бусад амт үнэр оруулагч, нөөшлөгч (211), кофейн
“Coca-Cola Plus” бүтээгдэхүүн нь хүнсний эслэг агуулсан тул өөх тосны шимэгдэлтийг удаашруулж, цусанд холестерин ихсэхээс сэргийлнэ.
Ус, хүнсний эслэг (үл шимэгдэх декстрин), хийжүүлэгч (290), хүнсний будагч (150d) , хүчиллэг зохицуулагч (338, 331), чихэрлэг амт оруулагч (951, 950, 955) , кофеин, амт үнэр оруулагч, нөөшлөгч (211)